Улсын Онцгой комисс 2021 оны 02 дугаар сарын 20-ны бямба гаригт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав

Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД19- тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна.
Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 2021 оны 02 дугаар сарын 23 гэхэд нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, өнөөдөр/2020.02.20/ 9 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлснээс идэвхтэй нь 8 голомт байв. Тус голомтуудыг бүрэн хяналтад аваад байна. Энэхүү нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, коронавируст халдварын түвшинг өндөр эрсдэлтэй УЛААН өнгийн дөрөвдүгээр зэрэглэлээс бууруулж хоёрдугаар зэрэглэл буюу “ШАР”өнгийн түвшин рүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах түр журмыг гаргалаа.
Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудын хувьд эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ямар үед нээж болох эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

Аж ахуй нэгж байгууллага, иргэд, хуулийн этгээдүүд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах үүрэгтэй байх юм. Нийтлэг түр журмыг аж ахуй нэгжүүдэд хүргүүлнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг 2021оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин Улаанбаатар хотод эрсдэлийн үнэлгээг дахин хийсний үндсэн дээр танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэлээ

Share

#COVID19MNUMS Эмч нарт зориулсан COVID-19 цахим сургалт

#COVID19MNUMS Эмч нарт зориулсан COVID-19 цахим сургалт эхэллээ. Цахим хичээлүүд учраас та хүссэн цагтаа бүртгүүлж, хүссэн цагтаа хичээлээ үзэх боломжтой. Мөн гар утасны eMNUMS аппликешнийг татсанаар хүссэн газраасаа сургалтандаа хамрагдах боломжтой юм. Үнэ төлбөргүй, гэрчилгээ олгоно.

Share

Монгол улс КОВИД-19-ийн эсрэг вакцин авч хүн амаа дархлаажуулах ажилд 226 тэрбум төгрөг зарцуулна

2021 ондоо багтаж Монгол улсын хүн амын 60 хувьд тус бүр 2 тун вакцин хийхээр төлөвлөж байна. Энэхүү дархлаажуулалтын зардалд Монгол Улсын Засгийн газраас 226 тэрбус төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Share

Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвхи, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтлийн бодисоор бүрэн хангаж, хувцас, хэрэгслээ зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Share

УОК-ийн дэргэд Салбар дундын Эрдэмтдийн зөвлөл

УОК-ийн дэргэд Салбар дундын Эрдэмтдийн зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Онцгой комиссын даргын 32 тоот тушаалаар 21 гишүүнтэйгээр байгуулагдан ажилласан. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 4 гишүүнээр бүрэлдэхүүнээ өргөтгөж 25 эрдэмтэдтэйгээр ажиллаж байна. Нийтдээ 27 удаа хуралдаж, 47 асуудал хэлэлцэн, УОК-д 8 зөвлөмж хүргүүлсэн байна. Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун ажилладаг.

Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, баримт, судалгаагаар хангах, ард иргэдэд  болон эмч мэргэжилтэнүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр АШУҮИС дээр Биоанагаах ухаан, Эмнэлзүй, Нийгмийн эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд болон ажлын хэсгүүд иргэдэд зориулсан зөвлөмж мэдээлэл 111, видео материал 16, эрдэм шинжилгээ судалгааны тойм мэдээлэл 37, эмч мэргэжилтэнүүдэд зориулсан мэдээлэл, арга зүйн заавар 6-г бэлтгэн түгээж, сонин хэвлэл телевизэд 13 ярилцлага мэдээлэл өгсөн байна.

Share