АШУҮИС

Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв

Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн аргаар халдварт болон халдварт бус эмгэгийг эрт, өндөр нарийвчлалтай илрүүлдэг лавлагаа түвшний лаборатори.

Танилцуулга

АШУҮИС-ийн харьяа Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв (ЭМОТ) 2021 оны 4 дүгээр сарын 1-нд байгуулагдсан. Био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах шаардлагыг бүрэн хангасан бүтэц зохион байгуулалттай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан эмнэлзүйн молекул оношилгооны шинжилгээг мэргэшсэн баг хамт олон гүйцэтгэдэг.

Орчин үеийн молекул биологийн шинжилгээний аргуудыг ашиглан эмгэгтөрөгч, нөхцөлт эмгэгтөрөгч, хэвийн бичил биетнийг тоон болон чанарын аргаар олон үзүүлэлтээр илрүүлэх multiplex PCR шинжилгээг практикт нэвтрүүлсэн. Молекул биологийн шинжилгээ нь бусад аргаар илрүүлэх боломжгүй үе шатанд өвчнийг эрт илрүүлж, богино хугацаанд (24 цагаас бага) хариу гаргадаг тул эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг олгодог.

ЭМОТ нь ДЭМБ, Канадын "Oneworld Accuracy", ХӨСҮТ-өөс зохион байгуулдаг үндэсний болон олон улсын чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрүүдэд тогтмол, амжилттай оролцдог. АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн, хүүхэд болон ахмад настанд өгөх боломжтой инвазив бус (зовиургүй) шүлсний оношлуурыг эмнэлзүйн оношилгоонд хамгийн түрүүнд нэвтрүүлсэн нь энэ төвийн бүтээл юм.

Үйл ажиллагааны чиглэл

  • Халдварт өвчний ПГУ шинжилгээ
    КОВИД-19 болон бусад амьсгалын зам, хоол боловсруулах замын халдвар, БЗДХ, нян судлалын микроскоп болон PCR шинжилгээ.
  • Халдварт бус эмгэгийн молекул оношилгоо
    Хавдрын молекул маркер, генийн мутаци илрүүлэх, цочмог болон архаг өвчний ялган оношлогоо.
  • Лавлагаа түвшний хамтын ажиллагаа
    Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээгээр орчин үеийн, өртөг өндөртэй технологид суурилсан лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг үзүүлдэг.

Холбоо барих

Хаяг: Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, С.Зоригийн гудамж, Улаанбаатар 14210, Монгол улс. Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-18:00, Бямба 09:00-14:00.

И-мэйл: cmdc@mnums.edu.mn. Утас: +976 86092626, +976 86093636.