Судалгааны тэргүүлэх чиглэл
«АШУҮИС-ийн стратеги төлөвлөгөө-2030»-д тусгасан чиглэлүүд. Стратегийн зорилго нь олон улсын жишигт нийцэхүйц судалгааны орчин, нөхцөлийг бүрдүүлсэн үндэсний тэргүүлэгч судалгааны их сургууль болох юм.
- 01Ген, эд, эс, үүдэл эсийн молекул генетикийн судалгаа
- 02Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний өндөр технологи нэвтрүүлэх судалгаа
- 03Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгаа
- 04Хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн, шинэ болон уламжлалт эмийн судалгааг хийж, инновацыг нэвтрүүлнэ.
Эрдэм шинжилгээний үр бүтээмж
2025 онд их сургуулийн багш, судлаачид Elsevier компанийн Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 175 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн нь өмнөх оныхоос бүтээлийн тоо 12%-аар, эшлэл 65%-аар өссөн байна. 2020 оноос хойш жилд хэвлүүлэх бүтээлийн тоо 2 дахин илүү өсчээ (79 → 175).
Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар
Нээлттэй бүтээл
Их сургуулийн Эрдэм шинжилгээний цахим санд багш, судлаач, суралцагчдын 4,375 бүтээл нээлттэй байршсан.
Хамгийн олон бүтээлтэй сэдэв
Эх сурвалж: library.mnums.edu.mn, 2026-10-09-ний байдлаар
Судалгааны дэд бүтэц
- Хүрээлэн, лаборатори3 хүрээлэн, 2 магадлан итгэмжлэгдсэн лаборатори
- Эмнэлзүйн ур чадварын төвСимуляцид суурилсан эмнэлзүйн сургалт, Анагаах ухааны сургууль
- Туршилтын мэс заслын төвГол судас, ходоод, гэдэс, бичил мэс заслын дадлага
- Робот мэс заслын сургалтын төв2026 оны 9-р сарын 9-нд нээгдсэн
- Оюуны өмчЭрх нь баталгаажсан 494 бүтээл
- «Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүлИх сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл

Өвдөгний хиймэл үе суулгах робот мэс засал
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын тасгийн эмч нар робот тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг бие даан хийж эхэллээ. Энэ технологийг Монгол Улсад анх 2023 онд тус эмнэлэгт БНСУ-ын CUREXO компанийн мэргэжилтнүүдтэй хамтран нэвтрүүлж, 5 өвчтөнд амжилттай хийж байсан бол 2026 оноос эмнэлгийн өөрийн баг хэрэгжүүлж байна.
Робот нь мэс заслын өмнөх төлөвлөлт, яс тайрах хэмжээ, хиймэл үеийн байрлал, үений тэнцвэржилтийг өндөр нарийвчлалтай тооцоолдог.
Мэдээг унших


