Оюутны хөгжлийн төв
Оюутны чөлөөт цаг, нэг цэгийн үйлчилгээний төв
Үйлчилгээ
- «Оюутан хөгжил хөтөлбөр»-ийн зөвлөгөө, чиглүүлэх үйлчилгээ
- Ном, бичиг хэргийн үйлчилгээ
- Оюутны холбоо
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө
- Шүд угаах өрөө
- Нэг цэгийн үйлчилгээ
Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар
Оюутны байр
АШУҮИС нийт 3 дотуур байртай, 1,584 оюутны багтаамжтай.
| Байр | Багтаамж | Өрөө | Эмэгтэй / эрэгтэй өрөө | Байршил |
|---|---|---|---|---|
| 1-р байр | 360 оюутан | 102 | 85 / 17 | Баянзүрх дүүрэг, 6-р хороо |
| 2-р байр | 360 оюутан | 95 | 78 / 17 | Баянзүрх дүүрэг, 6-р хороо |
| 3-р байр | 864 оюутан | 108 | 88 / 22 | Баянзүрх дүүрэг, 12-р хороо |
Байранд орох дараалал
- student.mnums.edu.mn системээр нэвтэрч дотуур байранд бүртгүүлнэ.
- Байрны хуваарилалт ирснээс хойш 24 цагийн дотор байрны төлбөрийг бүтэн төлж баталгаажуулна.
- Эрүүл мэндийн шинжилгээний хариу, оюутны вэбээс байрны гэрээ, байрны үнэмлэхээ хэвлэж, бичиг баримт бүрэн болмогц байрандаа орно.
Эрүүл мэндийн шинжилгээ
- 18 нас хүрээгүй бол харьяа сум, дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдаж, шинжилгээний хариугаа авчирна.
- 18 нас хүрсэн бөгөөд сүүлийн 1 жилд эрт илрүүлэгт хамрагдсан бол давтан шинжилгээ шаардлагагүй.
- Шинжилгээнд огт хамрагдаагүй бол АШУҮИС-ийн Төв эмнэлэгт хамрагдаж, хариугаа хэвлэж өгнө.
Зээл, тэтгэлэг
Оюутны хөгжлийн зээл, төрийн мэргэжлийн тэтгэлэг, Захирлын нэрэмжит болон бусад тэтгэлэг
Оюутны хөгжлийн зээл
Оюутан, залуусын сурах боломжийг нэмэгдүүлэх, дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой зээл. Хүсэлтийг улирал бүр хүлээн авч, тухайн улиралд судлах хичээлийн кредитээр тооцож олгодог; улирал бүр дунджаар 250 оюутан хамрагддаг.
Хүүгүй, барьцаагүй, диплом барьцаалдаггүй. Төгссөний дараа 1–6 жилийн хугацаанд эргэн төлөлтийн графикийн дагуу сар бүр хуваан төлнө.
Засгийн газрын 2023 оны 115-р тогтоолоор батлагдсан хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрт суралцагчид — АШУҮИС-ийн 10 хөтөлбөр. Өөрийн хөтөлбөр хамрагдах эсэхийг Оюутны бүртгэл, мэдээллийн албанаас лавлана уу.
Тавигдах шаардлага
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 ба түүнээс дээш
- Өдрийн ангийн бакалаврын оюутны голч дүн 2.8 ба түүнээс дээш
- Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй
- Тухайн улиралд 15-аас доошгүй кредит судлах
- Хоёр дахь мэргэжил эзэмшиж буй болон Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах эрх авсан иргэнд олгохгүй
Бүрдүүлэх материал (шинээр хамрагдах)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдлийн маягт
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
- Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ
Засгийн газрын 2022 оны 346-р тогтоол «Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай»
Төрийн мэргэжлийн тэтгэлэг
Засгийн газрын 2022 оны 346-р тогтоолын 3-р хавсралт «Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам»-ын дагуу:
- СувилагчӨмнөх улирлын голч дүн 2.8–2.99 бол сургалтын төлбөрийн 70% (21 кредит), 3.0 ба түүнээс дээш бол 100% (30 кредит).
- Хөдөлгөөн засалчӨмнөх улирлын голч дүн 2.0-аас дээш бол 100% (30 кредит).
- Хөдөлмөр засалчӨмнөх улирлын голч дүн 2.0-аас дээш бол 100% (30 кредит).
- 1-р дамжааны оюутан ЭЕШ-ын 501-ээс дээш оноотой байна; хоёр дахь бакалаврт хамаарахгүй.
- Бүрдүүлэх: Оюутны бүртгэл, мэдээллийн албанд өргөдөл; E-Mongolia-аас иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, ЭЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ.
- Урьдчилан төлсөн сургалтын төлбөрийг дараа жилд шилжүүлэх эсвэл буцаан авах хүсэлтийг төлбөр хариуцсан нягтланд (227 тоот) гаргана. Авсан дэмжлэгээ grant.elf.gov.mn-ээс шалгана.
Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг
Амжилттай суралцаж буй авъяаслаг оюутан болон амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой суралцагчдад сургалтын төлбөр хэлбэрээр олгоно; бусад тэтгэлэгтэй давхардуулахгүй, зөвхөн сургалтын төлбөрт зарцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг тусгай нөхцөлөөр шалгаруулна.
- Сурлагын амжилтголч 3.5+
- Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээголч 3.0+
- Нийгмийн халамжголч 3.0+ ба 500 үгийн эссэ
Шаардлага
- ЭЕШ-ын шаардлагатай оноогоор элссэн
- Диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч, хичээлээ амжилттай судалсан
- 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан
- Сахилгын шийтгэл, сануулга аваагүй
- Бусад тэтгэлэгт хамрагдаагүй
Жил бүр 9-р сарын 15–30, 3-р сарын 15–30-нд цахимаар хүлээн авна; зарыг 10-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
Бусад тэтгэлэг
- Мицубиши Корпорацийн тэтгэлэг2-оос дээш улирал суралцсан, голч 3.0+, санхүүгийн дэмжлэг шаардлагатай бакалаврын оюутанд; 2023 онд 4 оюутанд тус бүр 2.2 сая төгрөг.
- «На Чан Хён тэтгэлэг»БНСУ-ын Сөүл Хажон судасны мэс заслын эмнэлгийн захирал, профессор На Чан Хёны нэрэмжит; 2022 оноос жил бүр Хүний их эмч хөтөлбөрийн 1-р дамжааны нэг оюутанд төгсөх хүртэл 6 жил олгоно.
- Гадаад, дотоодын байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлэгСургууль хоорондын гэрээ, оюутан солилцооны хөтөлбөрийн тэтгэлэг; нэр дэвшүүлэх, шалгаруулалтыг Оюутны бүртгэл, мэдээллийн алба зохион байгуулна.
Лавлах: Оюутны бүртгэл, мэдээллийн алба, 101 тоот · student@mnums.edu.mn · 7775-7575 (1018)
Спорт, урлаг
Спорт заал, бэлтгэлийн танхим, шигшээ багууд, урлаг соёлын үйл ажиллагаа
Их сургууль багш, ажилтны эрүүл мэнд, идэвхтэй дасгал хөдөлгөөн, оюутны спортын үйл ажиллагааг дэмжих зорилгоор спорт заал, бэлтгэлийн танхимуудаа бүх оюутан, багш нарт ашиглуулдаг. Жилийн турш биеийн тамирын хичээл, шигшээ багийн бэлтгэл, спортын арга хэмжээ, тэмцээн тасралтгүй зохион байгуулагддаг бөгөөд багш, ажилтны дасгалын цагийг долоо хоногийн хуваарьт оруулсан.
Хичээлийн жилийн турш нээлттэй; зөвхөн Шинэ жил (1-р сарын 1), Цагаан сарын 3 өдөр амарна.
Спорт заал, танхимын цагийн хуваарь
Их сургуулийн шигшээ багууд
| Төрөл | Эрэгтэй | Эмэгтэй |
|---|---|---|
| Сагсан бөмбөг | ✓ | ✓ |
| Волейбол | ✓ | ✓ |
| Гар бөмбөг | ✓ | ✓ |
| Хөгжөөн дэмжигч | — | ✓ |
Их сургууль 9 шигшээ багтай; 8 бүрэлдэхүүн сургууль, 3 салбар сургууль тус бүр өөрийн спортын клуб, багтай.
Амжилт
- Оюутны лиг болон улсын хэмжээний тэмцээнд эхний 5-д багтдаг.
- 2023 онд эмэгтэй волейбол, сагсан бөмбөг, гимнастикийн шигшээ баг Оюутны спортын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
- Багш, ажилтнууд сүүлийн 2 жилд их, дээд сургууль болон эрүүл мэндийн салбарын тэмцээнүүдээс сагсан бөмбөг, волейбол, шатрын төрлөөр алтан медаль хүртсэн.
Оюутны соёлын төв
Оюутны соёлын төв нь их сургуулийн урлаг, соёлын бүх үйл ажиллагааг зохион байгуулдаг: хурал, урлаг спортын бага наадам, их наадам (урлагийн төрөл, гала тоглолт), АСТ, «Дэвжээ», тангараг өргөх ёслол, эрдмийн баяр.
Биеийн тамирын тэнхимийн түүх
Их сургууль Монгол Улсын их сургуулиас тусгаарлан бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсны дараа оюутны бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамирын тэнхимийг байгуулсан. Тэнхим анхан шатны тэмцээн зохион байгуулж, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэн хот, улсын тэмцээнд амжилттай оролцсон. Үндэсний сурын спортын мастер Балдандорж багшийн дэмжлэгээр хөнгөн атлетикаар спортын мастер Батаа, Эрдэнэ-Очир, Байгальмаа, Энхжаргал тэргүүтэй тамирчид төрөн гарсан. Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд улс, хот, нэрэмжит тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, охидын баг нь «анагаахын адуу» хочоороо олонд танигдсан; аэробикийн охидын баг хотын аварга, хөлбөмбөгийн баг оюутны их наадмын аварга болж байв. Ширээний теннисээр улсын таван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Болд, мөн волейбол, чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан тамирчид бий. МУГТ, мото спортын мастер Лувсандорж, МУГТ Ч.Наранбаатар, чөлөөт бөхийн ОУХМ, анагаах ухааны доктор, профессор Давгасүрэн, сагсан бөмбөгийн спортын мастер Чоен, Доеддорж, Содномзундуй, спортын мастер Чулуунчимэг, хөлбөмбөгийн ОУХМ Энхтөр тэргүүтэй багш нар ажиллаж байсан. Одоо тэнхимд боловсрол судлалын доктор, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн спортын мастер Х.Цэрэнвандан, дэд профессор, гандболын ОУХМ, хөнгөн атлетикийн спортын мастер, улсын шүүгч Сүхбаатар, хөнгөн атлетикийн спортын мастер, улсын шүүгч П.Мөнхзул, сагсан бөмбөгийн спортын мастер Мөнхбат, Г.Энхбаяр нар ажиллаж байна.
Оюутны клубууд
Сургалт судалгаа, спорт, соёл, нийгмийн чиглэлийн 57 оюутны клуб үйл ажиллагаа явуулж байна.
- 01Цахимаар бүртгүүлэхХичээлийн жилийн эхэнд (9-р сард) оюутны мэдээллийн системээр sis.mnums.edu.mn элсэх хүсэлтээ илгээнэ.
- 02Клубийн шалгаруулалтЭлсэлтийн 2, 3-р шатыг тухайн клуб өөрөө зохион байгуулж, шалгаруулна.
- 032 хүртэл клубОюутан 5 клубт хүсэлт илгээж, 2 клубт харьяалагдах боломжтой.
57 клуб
Анагаахын Англи болон Төвөд хэл судлалын клуб
Medical English and Tibetan Stduies Club
Сургалт, судалгааМонгол анагаах ухааны олон улсын сургууль2026 оноосАнагаахын химийн клуб
Medical chemistry club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2004 оноосFacebookАнгли хэлний клуб
English training club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2005 оноосFacebookАрьс судлаач оюутны клуб
Student’s club of dermatology
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2023 оноосFacebookГерман хэлний клуб
Mnums german club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2021 оноосFacebookГистологи сонирхогч оюутны клуб
Histology enthusiast students club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2006 оноосFacebookГлобал Фармацист клуб
Global Pharmacist Club
Сургалт, судалгааЭм зүйн сургууль2017 оноосFacebookГэмтэл Согог Судлаач клуб
Traumatology and Orthopedics club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2005 оноосFacebookЗалуу анатомич клуб
Young anatomist club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2002 оноосFacebookЗалуу Мэс Засалч клуб
Young Surgeon club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль1986 оноосFacebookЗалуу оточ клуб
Zaluu otoch club
Сургалт, судалгааМонгол анагаах ухааны олон улсын сургууль2015 оноосFacebookЗалуу эмгэг физиологич клуб
ZEPH club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2001 оноосFacebookЗүрх судлаач оюутны клуб
Cardiologist club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2006 оноосFacebookИрээдүйн микробиологичдын холбооны оюутнууд
FUTURE MICROBIOLOGIST ASSOCIATION STUDENTS
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2026 оноосFacebookЛаб-Анимал
Lab-Animal
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2025 оноосFacebookЛотус Судлаач оюутны клуб
Lotus Scientist club
Сургалт, судалгааМонгол анагаах ухааны олон улсын сургууль2021 оноосFacebookЛутеа нүдний клуб
"Lutea" eye club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2018 оноосFacebookМАРС клуб
Medical animation radiological student's club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2005 оноосFacebookМедСпорт
MedSport Therapist
Сургалт, судалгааМонгол анагаах ухааны олон улсын сургууль2025 оноосInstagramМэдрэл судлаач оюутны клуб
Neurologist student club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2024 оноосFacebookНейросайнс Клуб
Neuroscience Club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2014 оноосFacebookНүүр Амны Гажиг Заслын клуб
Orthodontics Student Club
Сургалт, судалгааНүүр ам судлалын сургууль2014 оноосFacebookНүүр Амны Мэс Заслын клуб
Oral and Maxillofacial Surgery Club
Сургалт, судалгааНүүр ам судлалын сургууль2007 оноосFacebookНүүр амны Согог заслын клуб
Prosthodontics student club
Сургалт, судалгааНүүр ам судлалын сургууль2018 оноосFacebookНүүр ам судлаач оюутны клуб
Dental Research Club
Сургалт, судалгааНүүр ам судлалын сургууль2023 оноосFacebookОношилгооны Эмгэг Судлалын Клуб
Diagnostic Pathology Club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль1997 оноосFacebookПулмоПро клуб
PulmoPro club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2024 оноосFacebookСай-Лаб клуб
Sci-Lab club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2023 оноосFacebookСудлаач оюутан клуб
Student research club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2019 оноосFacebookСэргээн засах оюутны клуб
Rehab student's club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2023 оноосFacebookСэтгэц судлаач оюутны нийгэмлэг
Association of Students in Psychiatric Study
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2008 оноосFacebookХавдар судлаач оюутны клуб
Cancer research
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2014 оноосFacebookХеликс
Helix Club
Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2025 оноосFacebookХоол боловсруулах эрхтэн судлалын клуб
Hepato Gastroenterologist Club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2007 оноосFacebookХүүхдийн нүүр ам судлалын клуб
Pediatric dentists students club
Сургалт, судалгааНүүр ам судлалын сургууль2023 оноосFacebookХүүхэд судлаач оюутан клуб
Pediatric research student club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2006 оноосFacebookЦус судлаач оюутны клуб
Medical Hematologist Club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2024 оноосFacebookШим Тэжээл Судлаач Клуб
Nutritionist Student Club
Сургалт, судалгааНийгмийн эрүүл мэндийн сургууль2019 оноосFacebookЭмнэлзүйн ур чадварын оюутны клуб
Clinical Simulation Student Club (OSCE)
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2009 оноосFacebookЭндокрин оюутны клуб
Endocrine club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2003 оноосInstagramЭх барих, эмэгтэйчүүдийн клуб
Gynobs
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2004 оноосFacebookЯаралтай тусламж оюутны клуб
Emergency medical student club
Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2015 оноосFacebookЭвт хөгжил спорт клуб
Evth development sport club
СпортБио-анагаахын сургууль2024 оноосFacebookНОМАД клуб
NOMAD-Club
СоёлСувилахуйн сургууль2021 оноосFacebookОСТ Энтертайнмент клуб
Ost Entertainment Club
СоёлБио-анагаахын сургууль2019 оноосFacebookАмьдралын шинжлэх ухаан
Lifestyle science
НийгмийнНийгмийн эрүүл мэндийн сургууль2024 оноосFacebookАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ЮНИСЕФ клуб
MNUMS for every child
НийгмийнНийгмийн эрүүл мэндийн сургууль2025 оноосFacebookБҮҮМ Хувь Хүний Хөгжлийн Клуб
“BVVM” personal development club
НийгмийнАнагаах ухааны сургууль2015 оноосFacebookЗалуучуудын Улаан Загалмай
MnumsRedcross
НийгмийнАнагаах ухааны сургууль2018 оноосМедикал бридж
Medical bridge
НийгмийнБио-анагаахын сургууль2019 оноосFacebookМедикал докторс клуб
Medical Doctors
НийгмийнБио-анагаахын сургууль2016 оноосFacebookОюутны Хөгжлийн Клуб
Student development club
НийгмийнБио-анагаахын сургууль2018 оноосFacebookОюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг
Student Research Association
НийгмийнАнагаах ухааны сургууль1950 оноосFacebookТусч гар клуб
Helping-hands club
НийгмийнНүүр ам судлалын сургууль2022 оноосFacebookЧих Хамар Хоолойн оюутны клуб
Ear Nose Throat student Club
НийгмийнАнагаах ухааны сургууль2024 оноосFacebookШүдний тулгуур эд сувгийн эмчилгээний клуб
Periodontology club
НийгмийнНүүр ам судлалын сургууль2006 оноосFacebookЯпон хэл, соёл судлалын клуб
Japanese research cultural club
НийгмийнБио-анагаахын сургууль2019 оноосFacebook
Эх сурвалж: Оюутны мэдээллийн систем — идэвхтэй клубууд











