MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Шинэ оюутнууд
ЭлсэлтШинэ оюутнууд
Элсэлт

Элсэлтийн мэдээлэл

Бакалавр, дэд бакалавр, магистр, доктор болон төгсөлтийн дараах сургалтад элсэх үе шат, хуваарь, гадаад элсэгчдэд тавих шаардлага. 2026 оны элсэлтийн журмын дагуу.

Бакалавр, дэд бакалаврт элсэх алхам

  1. Бүртгүүлэхadmission.mnums.edu.mn-ийн «Төгсөлтийн өмнөх» хэсэгт Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч мэдээллээ баталгаажуулна.
  2. Хөтөлбөр сонгох«Жагсаалтаар сонгох» хөтөлбөрөөс 8 хүртэл, «Шууд сонгох» хөтөлбөрөөс 1-ийг сонгоно. Бүртгэлийн хураамжийг цахимаар төлснөөр сонголт баталгаажна; хураамжийг нэг удаа төлөх ба буцаан олгохгүй.
  3. ШалгаруулалтБүртгэл хаагдмагц БҮТ-ийн системээс оноог татаж, хөтөлбөр бүрээр жагсааж 24 цагийн дотор мэдэгдэнэ. Шууд сонгох хөтөлбөрт босго оноо хангасан бол 7-р сарын 1-нд 1 хөтөлбөрөө сонгож, сургалтын төлбөрөө төлнө.
  4. Суралцах эрх авахХөтөлбөрөө баталгаажуулж «Суралцагч суралцуулах гэрээ» байгуулна. 8-р сарын 3 дахь долоо хоногт оюутны код, цахим шуудан, цахим үнэмлэх олгож, сүүлийн долоо хоногт «Удирдлага хичээл»-д хамруулна; их сургуулийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үзлэгт орно.

Хөтөлбөр сонгох

Жагсаалтаар сонгох хөтөлбөрт ЭЕШ-ын 1, 2-р хичээл тус бүрийн өндөр оноотой хичээлийн нийлбэрээр жагсааж элсүүлнэ; оноо тэнцвэл бүрэн дунд боловсролын голч дүн, монгол хэлний шалгалтын оноог харгалзана. Шууд сонгох хөтөлбөрт босго оноо хангасан бүртгүүлэгч шууд элсэнэ.

Жагсаалтаар сонгох — 8 хүртэл

  • Хүний их эмч
  • Хүүхдийн их эмч
  • Уламжлалт анагаахын их эмч
  • Шүдний их эмч
  • Био-Анагаах судлаач
  • Эм зүйч
  • Зүү төөнийн их эмч
  • Эрүүл ахуй, тархвар судлаач

Шууд сонгох — 1

  • Нийгмийн эрүүл мэнд судлалч
  • Эрүүл мэндийн мэдээлэл зүйч
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
  • Уламжлалт анагаахын засалч
  • Сувилагч
  • Эх баригч
  • Хөдөлгөөн засалч
  • Хөдөлмөр засалч
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Эрүүл мэндийн хоол зүйч
  • Эдийн засагч (эрүүл мэндийн)
  • Хэл засалч

Дэд бакалаврын хөтөлбөрүүдийг шууд сонгоно. Хөтөлбөр бүрийн дэлгэрэнгүй: Хөтөлбөрийн танилцуулга →

Элсэлтийн хуваарь

СургалтБүртгэл
Бакалавр, дэд бакалавр2026 онд: 5-р сарын 28 – 6-р сарын 28
Гадаад элсэгч (бакалавр)Жил бүр 4-р сарын 1 – 6-р сарын 15
Магистр, докторНамар 8/10 – 9/01, хавар 1/15 – 2/01
Үндсэн мэргэшил (резидент)Жилд 1 удаа: 9/15 – 10/01
Төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэхНамар 9/15 – 10/01, хавар 3/01 – 3/15

Эх сурвалж: «АШУҮИС-д суралцагч элсүүлэх журам», 2026 оны 05 дугаар сарын 15-ны А/136 тушаал, 2026–2027 оны хичээлийн жил · эх хувь (PDF)

Гадаад элсэгч

Бакалаврын хөтөлбөрт элсэх гадаад иргэн жил бүр 4-р сарын 1-ээс 6-р сарын 15-ны хооронд admission.mnums.edu.mn-д бүртгүүлж, дараах баримтыг цахимаар бүрдүүлнэ:

  • Өргөдлийн маягт (их сургуулийн цахим хуудсанд)
  • Гадаад паспорт (хүчинтэй хугацаа 3-аас дээш жил)
  • Боловсролын диплом, гэрчилгээ, дүнгийн хавсралт (англи эсвэл монгол хэлээр)
  • Англи хэлний түвшин: IELTS 6.0, TOEFL iBT 70, TOEIC 600; монгол хэлээр суралцах бол TOMFL 4
  • Цээж зураг (сүүлийн 3 сард, 3.5×4.5)

Хариуг 7-р сарын 10-ны дотор мэдэгдэж, 8-р сарын эхний долоо хоногт Ректорын тушаалаар баталгаажуулна. Амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг (HIV, TPHA, TB) болон гэмт хэрэгт холбогдоогүй тодорхойлолт бүрдүүлнэ.

Оюутны бүртгэл, мэдээллийн албаАШУҮИС-ийн төв байр, 101 тоот · 7775-7575 (1-1) · elselt@mnums.edu.mn
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn