MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Лекцийн танхимд
СургалтЛекцийн танхимд
Төгсөлтийн дараах

Төгсөлтийн дараах сургалт

Төгсөлтийн дараах сургалтын төв: элсэлт, төгсөлт, мэргэшлийн чиглэл, сургалтын хөтөлбөр болон бааз эмнэлгүүд.

Элсэлт

АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын төв нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор дараах үндсэн чиглэлүүдээр элсэлт авдаг.

01

Үндсэн мэргэшлийн сургалт (Резиденс)

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшил эзэмшүүлэх резиденсийн сургалт нь анагаах ухааны боловсрол эзэмшсэн төгсөгчдөд зориулагдсан бөгөөд суралцагчдыг тодорхой чиглэлүүдийн дагуу үндсэн мэргэшлээр бэлтгэдэг. Элсэлтийн бүртгэл, холбогдох заавар мэдээллийг тусгайлсан хөтөлбөрийн дагуу зарладаг.

02

Төрөлжсөн мэргэшил болон Мэргэжил дээшлүүлэх сургалт (Эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэн)

Хамрах хүрээ: Хүний их эмч, Шүдний их эмч, Уламжлалтын их эмч, Эм зүйч, Био-анагаахын мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн судлаач.

Сургалтын төрөл: Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтууд.

03

Төрөлжсөн мэргэшил болон Мэргэжил дээшлүүлэх сургалт (Сувилахуй, эмнэлгийн бусад мэргэжилтэн)

Хамрах хүрээ: Сувилагч, Эх баригч, Эм найруулагч, Лаборант, Дүрс оношилгооны техникч, Бага эмч зэрэг мэргэжилтнүүд.

Сургалтын төрөл: Сувилахуйн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтууд.

Элсэлтийн ерөнхий зохион байгуулалт

  • Хугацаа: Сургалтын элсэлтийг жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулдаг. Хаврын улирлын элсэлтийн бүртгэл 2-р сарын эхний 1-3-р долоо хоногт зохион байгуулж, 3-р сарын 01-нээс сургалт эхэлдэг.
  • Бүртгэл: Элсэгчид цахим системээр (admission.mnums.edu.mn) бүртгүүлнэ.
  • Сургалтын бааз: Сургалтыг АШУҮИС-ийн харъяа болон 74 бааз эмнэлгүүдэд түшиглэн явуулдаг.
Хаяг: АШУҮИС-ийн Төв номын сангийн 401 тоот Утас: 77757575 (дотуур утас 1 → 3) Имэйл: grad.post@mnums.edu.mn
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn