Тавигдах шаардлага
Бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт элсэх ЭЕШ-ын хичээл, босго оноо (Улаанбаатар болон салбар сургууль бүрээр), ур чадварын шалгалт, бусад нөхцөл.
Босго оноо, ЭЕШ-ын хичээл
2026–2027 оны хичээлийн жилд элсүүлэх хэмжээст оноо. Хичээл бүрийн бүлгээс өндөр оноотой нэг хичээлийг тооцно.
Бакалавр · 20
| Мэргэжил | ЭЕШ-1 | Босго | ЭЕШ-2 | Босго |
|---|---|---|---|---|
| Хүний их эмч | Хими, Математик | 490 | Биологи, Физик | 490 |
| Уламжлалт анагаахын их эмч | Хими, Математик | 440 | Биологи, Физик | 490 |
| Шүдний их эмч | Хими, Математик | 490 | Биологи, Физик | 490 |
| Био-Анагаах судлаач* | Хими, Математик | 490 | Биологи, Физик | 490 |
| Нийгмийн эрүүл мэнд судлалч** | Биологи, Англи хэл | 490 | Хими, Нийгэм судлал | 490 |
| Эм зүйч | Хими, Математик | 490 | Биологи, Физик | 490 |
| Хүүхдийн их эмч | Хими, Математик | 490 | Биологи, Физик | 490 |
| Зүү төөнийн их эмч | Хими, Математик | 440 | Биологи, Физик | 450 |
| Эрүүл ахуй, тархвар судлаач | Хими, Англи хэл | 490 | Нийгэм судлал, Биологи | 440 |
| Эрүүл мэндийн мэдээлэл зүйч* | Математик, Физик | 490 | Нийгэм судлал, Англи хэл | 450 |
| Эрүүл мэндийн нийгмийн ажилтан** | Нийгэм судлал, Англи хэл | 490 | Монгол хэл, Математик | 490 |
| Уламжлалт анагаахын засалч | Хими, Математик | 440 | Биологи, Англи хэл | 440 |
| Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй | Математик, Биологи | 490 | Монгол хэл, Нийгэм судлал | 440 |
| Эрүүл мэндийн хоол зүйч | Хими, Математик | 440 | Биологи, Нийгэм судлал | 410 |
| Эдийн засагч (эрүүл мэндийн) | Математик | 490 | Нийгэм судлал, Англи хэл | 490 |
| Сувилагч** | Хими, Биологи | 430 | Ур чадвар | 450 |
| Эх баригч** | Хими, Биологи | 430 | Ур чадвар | 450 |
| Хөдөлгөөн засалч** | Хими, Биологи | 440 | Ур чадвар | 490 |
| Хөдөлмөр засалч** | Хими, Биологи | 440 | Ур чадвар | 490 |
| Хэл засалч | Хими, Англи хэл | 440 | Ур чадвар | 490 |
Дэд бакалавр · 8
| Мэргэжил | ЭЕШ-1 | Босго | ЭЕШ-2 | Босго |
|---|---|---|---|---|
| Дүрс оношилгооны техникч** | Хими, Математик | 440 | Биологи, Физик | 440 |
| Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалтын техникч* | Математик, Физик | 490 | Нийгэм судлал, Англи хэл | 450 |
| Нүүр амны эрүүл ахуйч** | Хими, Биологи | 490 | Ур чадвар | 490 |
| Лабораторийн техникч** | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 450 |
| Эм найруулагч** | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 410 |
| Сувилагч** | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 450 |
| Нүүр амны техникч | Хими, Математик | 490 | Ур чадвар | 490 |
| Уламжлалт анагаахын сувилагч | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 410 |
* Тэргүүлэх мэргэжил · ** Эрэлттэй мэргэжил
Ур чадварын шалгалт
Ур чадварын шалгалт шаардсан хөтөлбөрт биологийн хичээлийн агуулгаар тест авч 100 хүртэл оноогоор үнэлнэ; 60 ба түүнээс дээш оноо авсан бол тэнцэнэ. Шалгалтыг admission.mnums.edu.mn системээр өгнө. Оноог ЭЕШ-ын хэмжээст оноонд дараах байдлаар хөрвүүлнэ:
| Шалгалтын оноо | Хэмжээст оноо |
|---|---|
| 0–59.9 | 200–479 |
| 60–64.9 | 480–519 |
| 65–69.9 | 520–559 |
| 70–74.9 | 560–599 |
| 75–79.9 | 600–639 |
| 80–84.9 | 640–679 |
| 85–89.9 | 680–719 |
| 90–94.9 | 720–759 |
| 95–100 | 760–800 |
Бусад нөхцөл
Дараах тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭШ) оноогүй элсүүлэх эрх олгоно (журмын 4.7):
- Дээд боловсролтой иргэн (дипломын голч дүн 2.8 ба түүнээс дээш).
- Дэд бакалаврын боловсролтой иргэн мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын хөтөлбөрт (голч дүн 2.8 ба түүнээс дээш).
- Бакалавр, дэд бакалавр, техникийн боловсролтой иргэн дэд бакалаврын хөтөлбөрт, голч дүн харгалзахгүй.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шалгалтын дүнг БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж, батламж авсан иргэн.
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний байрт шалгарсан иргэн.
Спорт, урлагийн өндөр ур чадвартай, элсэх мэргэжлийн босго оноо хангасан 5 хүртэлх бүртгүүлэгчийг амжилтаар нь эрэмбэлж элсүүлж болно. Англи хэлээр суралцах Хүний их эмчийн хөтөлбөрт Хүний их эмч мэргэжлээр элссэн оюутнаас 8-р сард англи хэлний шалгалтаар (IELTS 6.0, TOEFL iBT 70, TOEIC 600 дүйцүүлж болно) сонгон шалгаруулна.
Магистр, доктор, төгсөлтийн дараах сургалт
- Магистрын хөтөлбөрт бакалаврын, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэн элсэнэ. Мэргэжлийн болон англи хэлний шалгалт өгнө. Магистр → · Доктор →
- Үндсэн мэргэшлийн (резидент) сургалтад бакалаврын диплом; төрөлжсөн мэргэшилд дэд бакалавр, бакалавр болон үндсэн мэргэшлийн диплом; мэргэжил дээшлүүлэх сургалтад тухайн мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх шаардлагатай. Онолын шалгалтад 60-аас дээш оноо авсан бүртгүүлэгчийг хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Төгсөлтийн дараах сургалт →
Эх сурвалж: «АШУҮИС-д суралцагч элсүүлэх журам», 2026 оны 05 дугаар сарын 15-ны А/136 тушаал, 2026–2027 оны хичээлийн жил · эх хувь (PDF)
