Магистрын хөтөлбөр
Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв 10 чиглэлээр явуулдаг танхимын магистрын сургалт: хөтөлбөр, элсэлт, төлбөр, зэрэг хамгаалалт.
Хөтөлбөрүүд
Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв 10 чиглэлээр танхимын магистрын сургалт явуулдаг. Суралцах хугацаа 2 жил, 30 багц цаг.
| Хөтөлбөр | Индекс | Хугацаа | Багц цаг | Сургууль |
|---|---|---|---|---|
| Анагаах ухаан | 091201 | 2 жил | 30 | Анагаах ухааны сургууль |
| Эм зүй | 091601 | 2 жил | 30 | Эм зүйн сургууль |
| Сувилахуй | 091301 | 2 жил | 30 | Сувилахуйн сургууль |
| Уламжлалт анагаах ухаан | 091701 | 2 жил | 30 | Монгол анагаах ухааны олон улсын сургууль |
| Био-анагаах ухаан | 091401 | 2 жил | 30 | Био-анагаахын сургууль |
| Эх баригч | 091302 | 2 жил | 30 | Сувилахуйн сургууль |
| Хөдөлгөөн засал | 091501 | 2 жил | 30 | Сувилахуйн сургууль |
| Хөдөлмөр засал | 091502 | 2 жил | 30 | Сувилахуйн сургууль |
| Нийгмийн эрүүл мэнд | 098801 | 2 жил | 30 | Нийгмийн эрүүл мэндийн сургууль |
| Нүүр ам судлал | 091101 | 2 жил | 30 | Нүүр ам судлалын сургууль |
Элсэлт
Жилд 2 удаа
Намар: 8-р сарын 10 – 9-р сарын 1. Хавар: 1-р сарын 15 – 2-р сарын 1.
Бүртгэл, шалгалт
admission.mnums.edu.mn-ийн «Төгсөлтийн» хэсэгт бүртгүүлж, бүртгэлийн хураамжаа төлнө. Дараа нь мэргэжлийн болон англи хэлний шалгалт өгнө.
Шаардлага
Бакалаврын боловсрол эсвэл түүнтэй дүйцэх зэрэг, голч дүн 2.5 (75%)-аас багагүй.
Шалгалтын мэдээллийг бүртгэл хаагдахаас 3 хоногийн өмнө нийтэлнэ. Тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 100 хувь төлснөөр суралцах хөтөлбөрөө баталгаажуулна. Өөр чиглэлээс элсэгч хичээлийн зөрүүг нөхөж судална. Бүртгэлийн хураамж 20,000₮.
Магистрын зэрэг хамгаалах хүртэл
- Мэргэжлийн суурь хичээлийн 12 багц цаг судлах
- Тэнхимийн хурлаар судалгааны сэдэв, арга аргачлалаа батлуулж, удирдагч, зөвлөх багштай болох
- Ёс зүйн хорооноос судалгааны зөвшөөрөл авах
- Мэргэшүүлэх хичээлийн 9 багц цаг судлах
- Судалгаагаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх
- Тэнхимийн хурлаар явцын хэлэлцүүлэгт орж, ёс зүйн дүгнэлт гаргуулах
- Урьдчилсан хамгаалалт, дараа нь жинхэнэ хамгаалалт
«Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам» (АШУҮИС, 2021, А/28). Бүрдүүлэх материал, маягтыг Ахисан түвшний сургуулийн сайтаас авна.
Хамтарсан хөтөлбөр
«Эрүүл мэндийн боловсрол» магистрын хөтөлбөр
Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтарсан салбар дундын хөтөлбөр: судалгааны болон мэргэжлийн магистр, 1.5–2 жил, 36 багц цаг.
Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг
АШУҮИС-ийн хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн судалгаа хийж буй магистрант, докторантын урвалж бодис, багаж, программ хангамж, өгүүлэл хэвлүүлэх зардалд: магистрант 3 хүртэл сая төгрөг, жилд 50 хүртэлх суралцагчид. Голч дүн 3.2-аас багагүй, судалгааны сэдэв, арга аргачлалаа хэлэлцүүлсэн байна.
