MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Сувилахуйн сургууль
Бүрэлдэхүүн сургуульСувилахуйн сургууль
Бүрэлдэхүүн сургууль

Сувилахуйн сургууль

Сувилагч, эх баригч болон сувилахуйн сургалт.

Сургуулийн вэбсайтnursing.mnums.edu.mn

Сургалтын хөтөлбөр

Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.

Сувилагч

Бакалавр

Сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Боловсролын хувьд магистр, докторын зэрэг хамгаалах • Мэргэшлийн хувьд төрөлжсөн сувилахуйн 22 чиглэлээр суралцах • Сувилахуйн удирдлагын чиглэлээр суралцах • Олон улсад ажиллах

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,040,000 ₮

Сувилагч (диплом)

Дэд бакалавр

Сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Шаталсан хөтөлбөрөөр бакалаврын сургалтад суралцах • Мэргэшлийн хувьд төрөлжсөн сувилахуйн 22 чиглэлээр суралцах

Суралцах жил

3 жил

Сургалтын төлбөр

3,960,000 ₮

Эх баригч

Бакалавр

Эрүүл жирэмслэлтийг хянах, хэвийн төрөлтийг удирдах, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай, жендэрийн тэгш байдал, хүчирхийллийн эсрэг дуу хоолой болон дуугарах, өсвөр үе, зорилтот бүлэг рүү чиглэсэн БЗДХ, нөхөн үржихүйн эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх болон бусад чиглэлээр ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэргэжилтэн юм.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Мэргэшсэн эх баригч болох (жирэмслэлтэнд бэлтгэх, төрөлт, гэр бүл төлөвлөлт, хөхөөр хооллолт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгч эх баригч) • Магистр, докторын сургалт • Их, дээд сургуульд мэргэжлийн дагуу багшлах • Олон улсын байгууллагад ажиллах

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

4,515,000 ₮

Уламжлалт анагаахын сувилагч

Дэд бакалавр

Уламжлалт анагаахын сувилагч мэргэжилтэн нь өвчин эмгэг, гэмтэл бие махбодь, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, сувилах, хөдөлгөөнөөр засах, уламжлалтын 5 заслыг гардан гүйцэтгэх, ханиур, хатгуур заслын явцад уламжлалтын их эмчид туслах, заслын дараах барих гам дэглэмийн талаар зөвлөгөө өгөх, мэдлэг, чадварыг орчин үеийн анагаах ухаантай хослуулан ашиглан уламжлалт анагаах ухааны сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг мэргэжилтэн болно.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Магистр • Доктор • Мэргэшүүлэх сургалт (уламжлалт анагаахын сувилахуй, уламжлалт засал) • Шаталсан бакалавр

Суралцах жил

3 жил

Сургалтын төлбөр

3,815,000 ₮

Хөдөлмөр засалч

Бакалавр

Аливаа хүн хийхийг хүссэн, хийх шаардлагатай үйлдлээ бие махбод, хөдөлгөөний чадвар алдалт, сэтгэц танин мэдэхүйн эмгэг, осол гэмтэл, төрөлхийн болон насжилттай холбоотой өөрчлөлтийн улмаас хийж чадахгүй байгаа үед үйл хөдөлмөрөөр дамжуулан үнэлгээ, эмчилгээ хийж тэднийг өдөр тутмын үйл ажиллагаандаа, амьдралдаа, нийгэмд оролцох боломжтой болгодог мэргэжил юм. Мөн түүнчлэн эрүүл хүмүүсийн хөдөлмөрийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шилжилтийн үеийн хямрал, ажиллах орчны эргономик тохиргоо зэрэг олон асуудлаар үнэлгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Магистр • Мэргэшүүлэх (мэдрэл, гэмтэл, хүүхэд, сэтгэц, настан) • Удирдлага манлайлал

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

4,402,000 ₮

Хөдөлгөөн засалч

Бакалавр

Аливаа өвчин эмгэг, хүрээлэн буй орчин, осол гэмтэл, насжилтын улмаас үүссэн бие махбодын хөдөлгөөн, үйл ажиллагааны чадвар алдагдал, амьдралын чанарыг хамгийн дээд боломжит түвшинд сэргээн тогтворжуулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх мэргэжилтэн.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Магистр • Мэргэшүүлэх (мэдрэл, тулгуур эрхтэн тогтолцоо, хүүхэд гэх мэт)

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

4,440,000 ₮

Хэл засалч

Бакалавр

Бүх насны хүмүүсийн хэл яриа, сонсгол, хэл залгиур, нийгмийн болон танин мэдэхүйн харилцаа холбооны эмгэгийг үнэлж, оношилж, сэргээн засахын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлүүлэгчийн хэл яриа, залгиурын болон харилцах чадварыг сайжруулахын тулд хэл заслын эмчилгээний аргуудыг ашиглан чадвар алдагдлыг бууруулдаг.

Дэлгэрэнгүй

Цаашид өсөн дэвших боломж

• Доктор • Магистр • Мэргэшүүлэх

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

4,080,000 ₮

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn