MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Монгол анагаах ухааны олон улсын сургууль
Бүрэлдэхүүн сургуульМонгол анагаах ухааны олон улсын сургууль
Бүрэлдэхүүн сургууль

Монгол анагаах ухааны олон улсын сургууль

Уламжлалт анагаах ухааны сургалт, судалгаа.

Сургалтын хөтөлбөр

Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.

Уламжлалт анагаахын их эмч

Бакалавр

Уламжлалт анагаахын их эмч нь хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлоготой уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудыг хослуулан өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх ур чадвар эзэмшсэн, гардан хийх үйлдэлд мэргэшсэн, цаашид уламжлалтын төрөлжсөн нарийн мэргэшлийн чиглэлээр мэргэших чадвартай мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Давуу тал, онцлог

• Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан эмчлэх ур чадвар • Салбарын шилдэг багш нараар хичээл заалгах • Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт дадлага хийх • Гадаадын их дээд сургуулийн хамтын ажиллагаатай оюутан солилцоонд хамрагдах

Суралцах жил

6 жил

Сургалтын төлбөр

6,851,000 ₮

Зүү төөний их эмч

Бакалавр

Хятад анагаах ухааны болон орчин үеийн анагаах ухааны хосолсон мэдлэг, эмнэлзүйн болон оношилгоо, гардан үйлдлийн ур чадвартай, анагаахын хятад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн эерэг хандлага эзэмшсэн, мэдлэг, ур чадвар дээр суурилан тайлбарлах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар хамтран ажиллах чадвартай мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Давуу тал, онцлог

• Хамтарсан хөтөлбөр — оюутнууд эхний 4 жил АШУҮИС-д суралцаж, 5, 6-р дамжаанд Тяньжин хотын ХАУИС-д суралцана. • Тэтгэлэг — Хятад хэлний HSK 4-р зэрэгт шалгалт өгч гэрчилгээ аван БНХАУ-ын Тяньжин хотын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг. • Хос диплом — Монгол Улсын болон БНХАУ-ын бакалаврын хос дипломтой төгсөнө. • Дэлхийд ажиллах боломж — АНУ-ын Вашингтон мужид байрлах National Certification Commission for Acupuncture and Oriental Medicine зүүний эмчийн эмчлэх эрхийн шалгалт өгснөөр АНУ, Колумбиа, Швейцар, Англи, Шенгений орнуудад ажиллах боломж нээгдэнэ.

Суралцах жил

6 жил

Сургалтын төлбөр

7,072,000 ₮

Уламжлалт анагаахын засалч

Бакалавр

Уламжлалт анагаахын засалч нь Монголын уламжлалт анагаах ухаан, Японы уламжлалт анагаах ухааны жүдо бариа заслын эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан спортын болон ахуйн гэмтэл бэртэл, зөөлөн эдийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ болон сэргээн засах эмчилгээг үзүүлэх, Япон хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Давуу тал, онцлог

• Ахуйн болон спортын гэмтэл, бэртлийг Монголын болон Японы уламжлалт анагаах ухаан, орчин үеийн анагаах ухаантай хослуулан эмчлэх ур чадвар • Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Токио Ариаке их сургуульд оюутан солилцоогоор 1 улирал суралцах • Их сургуулийн эмнэлэг болон Токио Ариаке их сургуульд эмнэлзүйн дадлага хийх • Жүдо бариа заслын мэргэжлийн хичээлийг Япон багш нар болон салбарын шилдэг багш нар заана • Төгсөөд Токио Ариаке их сургуулийн тэтгэлгээр магистраар суралцах

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,984,000 ₮

Сургуулийн тухай

1990 онд байгуулагдсан

Монгол анагаах ухааны олон улсын сургууль (МАУОУС) нь 1990 оноос хойш Монгол Улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй эмч, мэргэжилтэн бэлтгэж, 1500 гаруй эмч, мэргэжилтэн төгсгөсөн. Уламжлалт анагаахын их эмч, Зүү төөнө заслын их эмч, Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрүүдээр бакалавр бэлтгэх бөгөөд Уламжлалт анагаахын засалчийг Япон Улсын Токио Ариаке их сургуультай, Зүү төөнө заслын их эмчийг БНХАУ-ын Тяньжиний Хятад анагаах ухааны их сургуультай хамтран олон улсын хөтөлбөрөөр бэлтгэдэг. Бакалаврын хөтөлбөрүүд болон «Уламжлалт анагаах ухаан» магистрын хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн.

бакалаврын оюутан
550+
магистрант, докторант
54
резидент (төгсөлтийн дараах)
34
багш
31
төгсөгч (1990 оноос)
1500+

Тоо баримт (2023 оны байдлаар)

Захирлын мэндчилгээ

Д.Цэнд-Аюуш
Монгол анагаах ухаан нь 5000 гаруй жилийн түүхтэй, Монголын үнэт өвийн нэг бөгөөд ардын эмнэлгийн баялаг уламжлал дээр Энэтхэг, Төвд, Хятадын анагаах ухааны онол, эмчилгээний аргыг шингээн хөгжсөн. Дорно дахины гүн ухаан, хүний биеийн чадал боломж, өвчнөөс сэргийлэх, байгаль дэлхийтэйгээ зохицон эрүүл зөв амьдрах ухааныг 21-р зууны шинжлэх ухааны хөгжилд нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсийн тэргүүн эгнээнд МАУОУС-ийн эрдэмтэн судлаач, багш, эмч нар ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхээр хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд бидний үүд үргэлж нээлттэй.
Д.Цэнд-АюушМАУОУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор

Түүхэн замнал

  1. 1990Анагаах ухааны дээд сургуулийн Монголын уламжлалт анагаахын тэнхим байгуулагдав (5-р сарын 16, тэнхимийн эрхлэгч Н.Төмөрбаатар)
  2. 2000Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаахын сургууль
  3. 2003Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Уламжлалт анагаахын сургууль
  4. 2014АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Уламжлалт анагаахын хүрээлэн
  5. 2016АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль

Тэнхимүүд

6 тэнхим

Монгол анагаах ухаан судлалын тэнхимЭрхлэгч: АУ-ны доктор С.Доржбат
Монгол анагаах ухаан судлалын тэнхим

Анхны тэнхимийн эрхлэгчийн ажлыг УАС-ийн захирал, АУ-ны доктор, профессор, Академич Н.Төмөрбаатар хавсран гүйцэтгэж байсан. Монгол анагаах ухаан судлалын тэнхим нь Монгол анагаах ухааны түүх, эх сурвалж судлал, онол, угсаатны анагаах ухаан зэрэг чиглэлээр дотоод, гадаадын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, суурь судалгааны ажлуудыг хийж байна. Тэнхим УАУ-ыг сурталчлах, түүний өв санг хамгаалах, өргөжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Хичээл: Монголын уламжлалт анагаах ухааны түүх, онолын үндэс, Анагаах ухааны дөрвөн үндэс, МАУ-ны сурвалж судлал, гүн ухаан, Анагаахын төвд хэл, Эрүүл мэндийн менежмент

  • 2001 оноос тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш ажилласан
  • 2020 оноос АУ-ны доктор С.Доржбат тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна
  • 2006, 2010 онд УАС-ийн шилдэг тэнхим, 2015 онд АШУҮИС, АУС-ийн шилдэг тэнхим
  • 2019 онд АШУҮИС-ийн шилдэг тэнхимээр шалгарсан
Дотор өвчин судлалын тэнхимЭрхлэгч: АУ-ны доктор, профессор С.Хишигжаргал
Дотор өвчин судлалын тэнхим

Дотор өвчин судлалын тэнхим нь 2000 онд Уламжлалт Анагаахын Сургуулийн анхны гурван тэнхимийн нэг болон байгуулагдсан. Тэнхим оюутан суралцагсдад уламжлалт анагаах ухаан оношилгооны арга, өвчин зүй, дотрын өвчин судлалын чиглэлээр мэдлэг, чадварыг олгохын зэрэгцээ резиденс, магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэнхимийн багш нар Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг, “Эрхэс” сувиллын үйл ажиллагаанд оролцож оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг.

Хичээл: Уламжлалт анагаахын их эмч, Зүү төөнө заслын их эмч, Уламжлалт засалчийн хөтөлбөрүүдэд Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо, өвчин зүй, дотрын өвчин судлалын чиглэлээр 20 гаруй хичээл

  • 2022 оноос Монголын уламжлалт анагаах ухааны дотор судлалын, мэдрэл судлалын, эмэгтэйчүүд судлалын эмчийн үндсэн мэргэшлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн
  • Тэнхимийн нийт бүрэлдэхүүний 63% нь анагаах ухааны докторын зэрэгтэй (үндсэн 6, гэрээт 2 багш)
  • Багш нарын бүтээл: ном, сурах бичиг 49, эрдэм шинжилгээний өгүүлэл 415, удирдаж хамгаалуулсан доктор (Ph.D) 34, магистр (M.Sc) 81
  • Оюутны “Залуу Оточ” клубын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, оюутны Эмнэл зүйн олимпиадыг тогтмол зохион байгуулдаг
Уламжлалт эмчилгээний тэнхимЭрхлэгч: АУ-ны доктор, дэд профессор Н.Оюунцэцэг
Уламжлалт эмчилгээний тэнхим

МАУОУС-ийн Уламжлалт эмчилгээний тэнхим нь 2020 оны 9 дүгээр сард шинэчлэн байгуулагдаж, уламжлалт анагаахын эмч, уламжлалт засалч, зүү төөнө заслын эмчийн хөтөлбөрүүдэд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах мэргэжлийн хичээлүүдийг заахын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажил болон мэргэжлийн үйл ажиллагааг явуулж байна. Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны гол чиглэл нь УАУ-ны засал, иог бясалгал, сэтгэл засал, идээ ундаа, урьдчилан сэргийлэх анагаах ухаан юм. Тэнхимийн багш нар Монгол улсад анх удаа “Уламжлалт засалч” мэргэжлийн ангийг нээхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.

Хичээл: Уламжлалт засал, монгол анагаах ухааны заслын техник, монгол анагаах ухааны бариа засал, иог бясалгал, туйна бариа засал, хятад анагаах ухааны түүх, онош зүй, МУАУ-ны идээ, ундаан засал, урьдчилан сэргийлэх уламжлалт анагаах ухаан

  • Тэнхимийн суурь нь 2000 оны 1-р сарын 1-нээс Уламжлалт Анагаахын Сургууль 3 тэнхимтэй байгуулагдахад тэдгээрийн нэг болсон “Заслын тэнхим” юм
  • 2016 оны 9-р сарын 1-ний өдөр АШУҮИС-ийн МАУОУС болон Японы Токио Ариаке Их сургуулийн хамтарсан “Уламжлалт засалч” хөтөлбөрийн нээлтийг хийсэн
  • 2014 онд Зүү төөнө заслын тэнхимийг, 2020 онд Уламжлалт бариа заслын тэнхимийг төрүүлэн гаргасан
  • 2017 онд АШУҮИС-ийн Шилдэг тэнхимээр шалгарсан
Уламжлалт жор судлалын тэнхимЭрхлэгч: АУ-ны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо
Уламжлалт жор судлалын тэнхим

Уламжлалт жор судлалын тэнхим нь АШУҮИС-ийн захирлын 2020-09-07-ны А/190 тушаалаар батлагдсан МАУОУС-ийн шинэ бүтцээр анх байгуулагдсан. Тэнхимийн нийт багш нар 100% доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой. Тэнхим Монголын уламжлалт анагаах ухааны эм судлал, эмийн түүхий эдийн хавдар, чихрийн шижингийн эсрэг үйлдлийн судалгаа, элэг хамгаалах үйлдэлтэй уламжлалт шинэ эмийн судалгаа, эмийн ургамлын тарьмалжуулалт, ховор ургамлын генофондын судалгаа зэрэг чиглэлүүдээр судалгааны ажлуудыг явуулж байна.

  • Эмийн ургамлын эд эсийн өсгөвөрийн кабинетийг 2011 онд үүсгэн байгуулж 3 зүйлийн эмийн ургамлын 3500 орчим бичил (in vitro) өсгөврийг in vivo орчинд гарган авсан
  • Жор судлал, инновацын “Фитолаб” төв, Ашигт ургамал-Эмийн түүхий эдийн судалгааны кабинетийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн
  • 2021 оны 09 сараас Монгол Уламжлалт анагаах ухааны хүрээлэн байгуулан, Инновац, жор судлалын секторыг хариуцан ажиллаж байна
  • Инновацын бүтээгдэхүүн: “Де-мон” сироп, “Бербера” гель, “Цахилзгана” мөхлөг, “Шимт” тос, Пентамон, Хепаклин-4, Мон-бэрри болон хоолой зайлах бэлдмэл
Зүү төөнө заслын тэнхимЭрхлэгч: АУ-ны доктор В.Энхтуяа
Зүү төөнө заслын тэнхим

2016 оны 9 дүгээр сараас Зүү төөнө заслын тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа бие даан явуулж эхэлсэн. 2013 онд АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Институт нь БНХАУ-ын Тяньжины их сургуультай 4+2 хөтөлбөрөөр “Зүү төөнө заслын их эмч”-ийн анги нээж, Монгол улсад анхны Зүү төөнө заслын их эмчийн ангид 20 оюутан элсэн суралцаж төгссөн. Зүү төөнө заслын тэнхим төгсөлтийн сургалтаар УАУ-ы болон Зүү төөнө заслын чиглэлээр 2 жилийн хугацаатай магистрын, 3 жилийн хугацаатай докторын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.

Хичээл: Зүү эмчилгээ, суваг хэрдэс сүв судлал, ХАУ-ны оношзүй, ХАУ-ны дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, анагаах ухааны хятад хэл (Зүү төөнө заслын их эмчийн 4+2 хамтарсан хөтөлбөр); магистр, докторын сургалтад нотолгоонд суурилсан зүү төөнө засал

  • БНХАУ-ын Тяньжин хотын Хятад анагаах ухааны их сургуультай 2010 оны 8 сарын 25-нд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, 4+2 хамтарсан хөтөлбөрөөр 2013 онд анхны элсэлтээ авсан
  • 2016 оны төсөвт суулган Зүү эмчилгээний ур чадварын төвийг байгуулсан
  • Н.Төмөрбаатарын нэрэмжит Хэнтий аймгийн УАУ-ны төвтэй 2021 оны 3 сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан
  • Зүү төөнө заслын их эмчийн ангид одоо 143 оюутан суралцаж байна (2023.11.21-ний баримт бичгээр)
Уламжлалт бариа заслын тэнхимЭрхлэгч: АУ-ны магистр Г.Мөнхзул
Уламжлалт бариа заслын тэнхим

Уламжлалт бариа заслын тэнхим нь 2020 оны 9 сард Уламжлалт анагаах ухааны заслын тэнхимээс салбарлан шинээр байгуулагдсан. Төгсөлтийн өмнөх сургалтын Уламжлалт засалчийн мэргэжлийн сургалт, Токио Ариаке Их Сургуультай хамтын ажиллагаа, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн Спортын гэмтлийн тасаг зэргийг хариуцан ажиллаж байна. Японы Токио Ариаке их сургуультай хамтарсан Уламжлалт засалч мэргэжилтний 4 жилийн сургалтын хөтөлбөрөөр гэмтэл бэртлийн үеийн жүдо бариа засал, сэргээн засах эмчилгээ, спортын анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай боловсон хүчин бэлтгэдэг.

Хичээл: УАУ-ны заслын тусламж үйлчилгээ, жүдо бариа засал, сэргээн засах, гэмтлийн яаралтай тусламж, спортын анагаах ухааны тусламж үйлчилгээ

  • Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул, Жүдо спортын үндэсний шигшээ багийн эмч М.Нишикидо
  • Уламжлалт засалч хөтөлбөрөөр суралцаж байх хугацаандаа Токио Ариаке их сургуульд богино хугацааны оюутан солилцоо, магистрантурт суралцах боломжтой
  • АШУҮИС-ийн хүндэт профессорууд: Кожи Сакураи (2019), Тацуо Сато (2016)
  • Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийг хариуцан ажилладаг

Элсэлт

Энэ сургуулийн хөтөлбөрүүдийн элсэлтийн шалгалтын хичээл, босго оноо.

ХотхонХөтөлбөрШалгалт 1БосгоШалгалт 2Босго
УлаанбаатарУламжлалт анагаахын их эмчХими, Математик440Биологи, Физик490
УлаанбаатарЗүү төөнийн их эмчХими, Математик440Биологи, Физик450
УлаанбаатарУламжлалт анагаахын засалчХими, Математик440Биологи, Англи хэл440
Дархан-УулУламжлалт анагаахын их эмчХими, Математик430Биологи, Физик430
Дархан-УулУламжлалт анагаахын засалчХими, Математик430Биологи, Англи хэл430
Говь-АлтайУламжлалт анагаахын их эмчХими, Математик430Биологи, Физик430
ДорноговьУламжлалт анагаахын их эмчХими, Математик430Биологи, Физик430
Элсэлтийн шаардлага →

Магистр, доктор

Магистр — Уламжлалт анагаах ухаан (E09170101) — 2 жил

Магистр — Зүү төөнө засал (E09170102) — 2 жил

Доктор — Уламжлалт анагаах ухаан (F09170101) — 3 жил

Магистрын хөтөлбөр →

Судалгаа

  • Эрүүл насжилт: уламжлалт урьдчилан сэргийлэх, эмчлэх аргад суурилсан, монгол хүний амьдралын хэв маягт тохирсон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ хөгжүүлэх
  • Ясны сийрэгжилтээс сэргийлэх, эмчлэх шинэ эм боловсруулах
  • Зарим ургамлын хорт хавдрын эсрэг үйлдлийг судалж, үйлдвэрлэх технологи боловсруулах
  • Зарим ургамлын дасан зохицуулах (адаптоген) үйлдлийг судалж, үйлдвэрлэх технологи боловсруулах
  • Монгол анагаах ухааны үнэт өвийг судлах, хадгалан хамгаалах
Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь 2023 оны 9-р сарын 18-нд нээлтээ хийж, дөрвөн сектортойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Гол зорилго нь монголчуудын 5000 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэгийг соёлын өв хэмээн судлан хамгаалах, монгол хүнд ээлтэй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, шинэ эм зохион бүтээх, зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа хийх, монгол анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундаа үйлдвэрлэх, уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн шинэ дэвшилтэт аргууд, эмчилгээний заавар боловсруулж практикт нэвтрүүлэх явдал юм.

Дэлгэрэнгүй →

Олон улсын хамтын ажиллагаа

  • БНХАУ-ын Тяньжиний Хятад анагаах ухааны их сургууль — Зүү төөнө заслын их эмчийн хамтарсан хөтөлбөр
  • Япон Улсын Токио Ариаке анагаах ухаан, эрүүл мэндийн их сургууль — Уламжлалт анагаахын засалчийн хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо, магистрын сургалт, Монгол-Японы оюутны эрдэм шинжилгээний хурал
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын үндэсний их сургууль — зочин профессорууд
  • Хөдөө аж ахуйн их сургууль — Уламжлалт анагаах ухааны эмийн ургамлын тарималжуулалтын хамтарсан анги

Сургалтын орчин

2019 онд ашиглалтад орсон, сургууль, эмнэлгийн зориулалттай 5 давхар, 3901.82 м² барилгад (зүүн кампусын А блокийн 4, 5 давхар) мэргэжлийн 6 тэнхим, хичээлийн 11 анги танхимтай; Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн С блокийн 3 давхарт эмнэлзүйн лаборатори, судалгаа явуулдаг. Зүү төөнө засал (2015), уламжлалт бариа засал, Уламжлалт анагаахын засалч (2016, Токио Ариаке их сургуультай хамтран) зэрэг эмнэлзүйн ур чадварын төвүүдтэй.

  • Сургууль, эмнэлгийн байр
  • МАУОУС-ийн хамт олон
  • Эмнэлзүйн ур чадварын өрөөнд хануур, бумба засал
  • Ур чадварын сургалт
  • Токио Ариаке их сургуульд эмнэлзүйн дадлага
  • Оюутнууд Японы багш нарын хамт
  • Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн нээлт
  • Эрдмийн баяр
  • Магистр, докторын диплом гардуулах ёслол

Эмнэлгийн бааз

  • Монгол анагаах ухааны төв эмнэлэг

Бусад дадлагын газар: Монг-эм, Ачуут гол, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Баясгалантай дэлхий, Натур мед, Эрхэс сувилал, Хужирт рашаан сувилал, Шаргалжуут рашаан сувилал

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn