MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Био-анагаахын сургууль
Бүрэлдэхүүн сургуульБио-анагаахын сургууль
Бүрэлдэхүүн сургууль

Био-анагаахын сургууль

Анагаах ухааны суурь шинжлэх ухааны сургалт, судалгаа.

Сургуулийн вэбсайтbiomedicine.mnums.edu.mn

Сургалтын хөтөлбөр

Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.

Био-Анагаах судлаач

Бакалавр

Био-Анагаах судлаач нь хүний эрүүл мэнд болон өвчний талаар судлахад зохих мэдлэгтэй, лабораторийн туршилт судалгаа шинжилгээ хийх чадвартай, ёс зүйн зарчмыг чандлан баримталж ажилладаг, лабораторид хийгдэж байгаа шинжилгээ болон тэдгээрийн хариунд дүн шинжилгээ хийх, оношийг баталгаажуулах, шинэ биобэлдмэл, бүтээгдэхүүн гаргаж авах зэрэгт шаардагдах мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн юм.

Дэлгэрэнгүй

Давуу тал, онцлог

• Доктор, профессор багш нарын удирдлагад судалгааны ажил хийж диплом хамгаалж, судалгааны арга, аргачлалыг эзэмших боломжтой • Эмнэлзүйн лабораторид ажиллах, мэргэжлийн зэрэг авах • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвиж магистр, докторын зэрэг хамгаалах • Судлаач нь олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх • Гадаадын их дээд сургуулиудын магистр, докторын сургалтанд хамрагдах боломжтой

Суралцах жил

5 жил

Сургалтын төлбөр

6,528,000 ₮

Эрүүл мэндийн мэдээлэл зүйч

Бакалавр

Эрүүл мэндийн мэдээлэл зүйч нь мэдээллийн технологийн суурь мэдлэгт тулгуурлан, эмнэлэг биологийн их өгөгдлийг шинжлэх, эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологийн хэрэгцээг хангах, хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн эмчилгээ оношлогооны техник, технологийг нутагшуулах, нэвтрүүлэх, суурь судалгаанд гүйцэтгэгчээр ажиллах чадвартай мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Давуу тал

• АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэгт дадлага хийгдэнэ • Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авах боломжтой • Төрийн өмчийн их дээд сургуулиудтай багц цаг солилцох болон шилжин суралцах боломжтой • Суралцагч бүр суралцах хугацаандаа компьютер эзэмшинэ • Анагаахын чиглэлийн суурь хичээлүүдийг үзэж судална

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,728,000 ₮

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт

Дэд бакалавр

Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалтын техникч нь цахилгаан, электроник, механик инженерчлэл, программчлал, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын мэдлэгтэй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, техник үйлчилгээ, оношлогоо, тохируулга хийх ур чадвартай, аюулгүй ажиллагааны стандартууд, чанарын хяналтын зарчмуудыг мөрдөж ажиллах, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, шинэ технологийн нэвтрүүлэлтийн чиглэлээр тасралтгүй суралцах хандлагатай, мэргэжлийн ёс зүйг дагаж мөрддөг, дэд бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Давуу тал

• Анагаахын чиглэлийн суурь хичээлүүдийг үзэж судална • АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг дээр дадлагууд хийгдэнэ • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт, шалгалтын анализаторыг техник үйлчилгээнд ашиглаж сурна

Суралцах жил

3 жил

Сургалтын төлбөр

3,570,000 ₮

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn