Түүх
Их сургуулийн үүсэл хөгжлийн түүх, түүхэн үйл явдлууд.
АШУҮИС-ийн түүхэн замнал
Нэр, бүтцийн өөрчлөлт
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
2014-ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэний үндсэн дээр БШУ-ны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/134 тоот тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилсөн.
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
2002-20142002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан тус сургуулийн удирдах зөвлөл нь АУИС-ийн шинэчилсэн бүтцийг авч хэлэлцээд их сургуулийн сонгодог бүтэцтэй байхаар баталсан ба сургуулийн нэрийг “Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль” (Health Sciences Unviversity of Mongolia) болгон өөрчлөхийг зөвшөөрснийг цаашид уламжлан Монгол Улсын Засгийн Газрын 4 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 5 сарын 6-ны өдрийн 149 тоот тушаалаар Анагаах Ухааны Их Сургуулийн нэрийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан билээ.
Анагаах Ухааны Их Сургууль
1990-2002Анагаах Ухааны Дээд Сургуулийг БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 154 дүгээр тогтоолыгүндэслэн Ардын боловсролын яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайд нарын хамтарсан 124/А44 тоот тушаалын заалтаар 1991 онд Анагаах Ухааны Их Сургууль /АУИС/ болгон өргөжүүлэн зохион байгуулсан билээ.
Анагаах Ухааны Дээд Сургууль
1961-1990Манай орны хүн амын тоо өсч, боловсрол, шинжлэх ухаан, соёлын түвшин түргэн хурдацтай дээшилсэнтэй холбоотой түүний эрэлт хэрэгцээг хангах эмнэлгийн дээд боловсролтой үндэсний их эмч, мэргэжилтний тоо жил тутам нэмэгдсээр ирсэн байна.
МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет
1942-1961Монгол улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсэн далан жилийн түүхийн эхлэл 1942 онд тавигджээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1940 оны 12-р сарын 06-ныөдрийн 45-р тогтоолоор Монгол Улсын Университет байгуулах шийдвэр гарч, 1942 онд 3 салбартайгаар байгуулагдсаны нэг нь Хүн эмнэлгийн факультет байлаа.
